Wednesday, April 13, 2011

Хиппари,Хиппан,хипстэр,хар ярианаас гаралтай үг.
  
Нью-Йоркын нэгэн ТВ сүвгаар уранхай жинс,майк өмссөн,урт үстэй,хиппичүүд гэж өөрсдийгөө нэрлэсэн нэгн хамтлагын залуус Вьетнамын дайныг эсэргүүцэн бослого гаргасныг сурвалжлахдаа сэтгүүлчид замбараагүй хувцасласан,босогчдыг хиппи гэдэг энэ үгээр нэрлэснээр анх ашиглажээ
.
       Хиппи нь үзэл санааны давалгаа юм.Тэд тэмцлээ илэрхийлэх аргуудын нэг нь хувцас байсан юм.Сонгодог хувцаснууд маш үнэтэй материалаар хийгдсэн энгийн бөгөөд ёц дэгтэй байхад энэ үед үүссэн хиппи стиль нь ази,африк болон цыган,индиан,г.м вндэстэн ястны хувцасны хэлбэр,өнгө,орнамэнт зэргийг хольж,маш хямд матэриалаар хийж,үүгээрээ өөрсдийн эрх чөлөөт байдлыг илрхийлэхийг оролдож байв.Эрх чөлөөгөө илэрхийлэх хиппи хөдөлгөөн залуучуудын стилийн эх үүсвэрийг анх тавьсан.
 
 1960 оноос хиппи нь хувцсыг толгойноос хөл хүртэл өөрчилж эргүүлсэн.энэ үеийхний моодонд ямарч дүрэм байхгүй.Консэрватив хуучинсаг өнгөгүй хувцас ор мөргүй алга болж эхэлсэн.Рок-н-роллын одод Битлз, Джими Хэндрикс хувцас загварын амьд жишээ болж байлаа.
Өөрийгөө хүндэтгэдэг нэг ч хиппи ямар нэгэн компаний лого шошготой хувцас өмсөхгүй.Тэд үнэтэй биш,хөнгөн ,биед эвтэйхэн,(секонд-хенд) гар хийцийн хувцсийг илүүд үздэг.
Хиппичүүд үргэлж байгаль экологид санаа тавьж байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалдаг байсан.Хиппичүүд зөвхөн хувцанд төдийгүй дуу хөгжим,хийгмийн амьдралд хүртэл өөрчлөлт оруулсан.




Тэд мөн дайныг эсэргүүцдэг,энэ хөдөлгөөний явцад цагаан хоолтон,нудизм,буддизм,экзөтик хөгжим,бясалгал г.м шинэ зүйл нийгэмд бий болсон юм.
Хиппичүүд амьдралын үзэл баримтлалаа энх-тайван,хайр сэтгэл,хувь хүний эрх чөлөө хэмээн тодорхойлж The Beatles хамтлагийн дуулсан "All you need is love"гэдэг дуугаар илрхийлдэг.
                        Ингээд та бүхэнд энх-тайван,хайр сэтгэлийг ерөөе!
Эх:   Дизайнэр Ү.ЮМЖИР
        Гялбаа сэтгүүл дугаар 70.